Рембрантын хоёр зургийг 160 сая еврогоор худалджээ

2016 оны 2 сарын 2

Францын Ротшильд овгийн чинээлэг гэр бүл алдарт зураач Рембрантын хоёр зургийг 160 сая еврогоор худалджээ. Рембрантын 1634 оны үед зурсан эхнэр, нөхрийн хөрөг зургийг Франц болон Нидерландын соёлын сайд нар худалдан авсан аж. Зургийг худалдан авахаар 2013 оноос хойш ярилцсаны эцэст өнгөрсөн есдүгээр сард үнээ тохиролцож чадсан аж. Энэ хоёр зургийг Францын Лувр болон Нидерландын Рейксмюсеум музейд ээлжлэн тавьж олон нийтэд үзүүлэх гэнэ.

Францын Ротшильд гэр бүл нь дэлхийн хамгийн чинээлэг, нөлөө бүхий гэр бүлийн нэг аж.

Рембрантын энэ хоёр зургийг өнгөрсөн 150 жилийн турш олон нийт харж байгаагүй бөгөөд 1956 онд зохиогдсон үзэсгэлэнгийн үеэр ганц удаа нийтэд толилуулжээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна