Эко хатагтайн төрсөн өдөр

2016 оны 2 сарын 2

Улаанбаатарт эко орчинг бүрдүүлж, нийслэлчүүдийнхээ амралт, зугаалгад зориулж  хоосон шороо байсан газрыг бүхэл бүтэн цэцэрлэгт хүрээлэн болгож өөрчилсөн эко хатагтай Б.Саранчимэгийн төрсөн өдөр жанжин Д.Сүхбаатарынхтай ижил байдаг юм байна.

 МАН-ын лидер эмэгтэйчүүдийн нэг түүнийг том улс төрд хүч үзнэ гэж сонсогдсон. Эрчүүд шиг улстөржиж хэрэлдэхбиш эмэгтэйчүүд бол зүтгэсэн зорьсон ажлаа хэрхэн бүтээж чаддагийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтаас харж болно.Тэгэхээр түүнээс амжилт хүлээж болно гэж бодож байна. Харамсалтай нь нийслэлийн МАН-ыхны хотын даргыг огцруулах өргөх бичигт гарын үсэг зурсан гэж ажлаас нь огцруулсан. Үүнийг тухайн үед олон хүн шүүмжилсэн.

Ногоон байгууламж нь жилээс жилд устсаар байсан Улаанбаатарт эко орчинг бүрдүүлэхийн төлөө багагүй зүтгэсэн тэрбээр “эко хатагтай” цолыг гуйж биш гуядаж авсан. Ямар ч байсан түүний бий болгохоор зорьсон ажлын үр дүнд өнөөдөр нийслэлчүүдийн өвөл, зун хавар, намар гэлтгүй зорьж очдог газруудын нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болсон.

Шарилжургаж, хогхөлөөрхөглөрчбайдаг газрыг цэцэг ургадаг болгосон эрхэм хатагтайд төрсөн өдрийн мэнд.

Б.ТУНГАЛАГ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна