Эмэгтэй багуудаас "ШУТИС Шаркс" эхний хожлоо авлаа

2016 оны 2 сарын 2

Үндэсний супер лигийн тоглолтууд Спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр болсон тоглолтын мэдээллээс хүргэж байна.


Өчигдөр Спортын төв ордонд эмэгтэй лигийн эхний тойргийн ээлжит тоглолт "ҮБТДС-БХ" болон "ШУТИС Шаркс" багуудын хооронд боллоо. Тус тоглолтод Ганзориг дасгалжуулагчаар удирдуулсан "ШУТИС Шаркс" баг 53:44 харьцаатай ялалт байгууллаа. Тус тоглолтод Шаркс багаас Одонтуяа 14 оноо авч багаа тэргүүлсэн бол Цэрэнлхам будагтай талбайд зүтгэлтэй тоглож 11 оноо 13 самбараас авалт гүйцэтгэсэн байна. Харин эсрэг баг "ҮБТДС-БХ"-ны багаас Солонго 11 оноо, 7 самбар, Онон 9 оноо, 7 бөмбөг таслалт Хос-Эрдэнэ 7 оноо, 7 бөмбөг таслалт, 4 самбар, 4 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна. Ингэснээр лигийн хүснэгтийг тэргүүлэн ялагдал гэгчийг амсаагүй явсан "ҮБТДС-БХ"-ны баг энэ улиралын анхны ялагдалаа авч байгаа "ШУТИС Шаркс" багийн хувьд улиралын анхны ялалтаа авлаа.



Их өргөө Аравтууд 88-80 Архангай Лидер

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн 2-р тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байгаа билээ. Өчигдөр буюу 2-р сарын 1-ны өдөр супер лигт хоёр тоглолт явагдаснаас эхний тоглолт Их өргөө Аравтууд болон Арханай Лидер багийн хооронд болсон. Энэ хүү тоглолт лигийн хүснэгтэнд чухал нөлөө үзүүлэх тоглолт байсан ийм ч учир багуудын тэмцэл ширүүн өрнөж байсан юм. Их өргөө Аравтуудын хувьд хүснэгтийн хамгийн сүүлийн байранд бичэгдэж байгаа ба Архангай Лидерүүд шинэ лигонер тоглогч Jake Anderson гэх тоглогч авчирсан юм. Тоглолтонд эхнээсээ Аравтууд тоглолтын санаачлагыг авч байсан ба хамгийн холдоо тэд 25 оноогоор хожиж байсан юм. Д.Мөнхтүвшин багаа 17 оноогоор тэргүүлсэн бол, Өрнүүнбилэг 16 оноо, D.Caldwell 16 оноо, 14 самбараас бөмбөг авалт, М.Бадрах 11 оноо тус тус авж жигд тоглолт үзүүлсэнээр багаа хожилд хөтлөн 88-80 харьцаатай буулган авсан юм.

Харин Архангай Лидерээс шинэхэн импорт Jake Anderson 20 оноогоор багаа тэргүүлсэн бол Chu Madaubum17 оноо, 14 самбар, Б.Батзолбоо 17 оноо 10 самбараас бөмбөг авалт, Jonathon Blake 10 оноо тус тус авсан ч баг нь хожиход хангалтгүй байлаа. Тэдний сэлгээнээс гарж тоголсон тоглогчид нийлээд 5-хан оноог авсан нь ямар хангалтгүй байсныг харуулж байгаа ба тэд тоглолтын турш багаараа 28 бөмбөг алдалт хийсэн нь хожигдсон гол шалгаануудын нэг байсан юм.

Мон Алтиус Дундговь Смарт 123-122 Дархан Гарьд

Энэ өдрийн хоёр дахь тоглолт үнэхээр супер лигийн супер тулаан байлаа Мон Алтиус Дундговь Смарт хэнийч төсөөлөөгүй гайхалтай тоглолтыг үзүүлж хүчирхэг Дархан Гарьдыг буулган авсан юм. Уг тоглолтонд багийн гол тоглогч А.Гансүх бэртлийн улмаас оролцоогүй ба Cam Miller нутаг буцсанаас гадна, Andre Brown Kashif Watson гэх гол тоглогчид тодорхой шалтгааны улмаас тоглолтонд оролцоогүй Мон-Алтиус Дундговь Смарт 9-хөн хүний бүрэлдхүүнтэй тоголсон юм. Тоглолт эхнээсээ маш их оноо авалцаж байсан ба эхний хагас 79-69 харьцаатай Дархан Гарьдын давамгайлалтай дууссан ч, хоёрдугаар хагас Мон Алтиус Дундговь Смарт гайхалтай байж чадсан юм. Б.Дархантөгс өөрийгөө ахин нэг харуулж 34 оноогоо, 7 оновчтой дамжуулалт, 6 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол, түүнд залуу тоглогч Энхтайван 25 оноогоор тусалсан мөн, Э.Цэрэнбаатар 26 оноо, 12 самбараас бөмбөг авалт, Ц.Мэргэн 21 оноо, тус тус гүйцэтгэн гайхалтай хожлийг байгуулсан.

Харин Дархан Гарьдаас Coleman 28 оноо авсан бол Turner 14 оноо, 14 самбараас бөмбөг авалт,  Turman 18 оноо, Б.Мөнхболд 17 оноо, О.Ууганбаяр 14, А.Тэмүүжин 14, М.Дорждагва 11 оноо тус тус авсан ч баг нь хожиход хангалттай байсангүй. Тэд багаараа тоглолтын турш 112 довтолж 43-г нь байндаа тусгаж 38%-тай довтолсон, мөн алсын зайгаас 35%-тай шидсэн зэргийн харахад тэдний довтолгоо 2-р хагасд тун тааруу болж байсан нь харагдаж байна. Улмаар тэд Мон Алтиус Дундговь Смартд хожигдол хүлээсэн юм.

 
 

Дархан Гарьд - Дундговь Мон Алтиус Смарт - 121:123Мон Алтиус баг улирлын гайхалтай нэгэн тоглолтоо хийлээ.

Posted by Mongolian National Basketball Association on Monday, February 1, 2016

 

 

Архангай Лидер - Баянзүрх Их Өргөө Аравтууд - 80:88Их Өргөө Аравтууд багийн дараалсан хожигдлууд зогслоо

Posted by Mongolian National Basketball Association on Monday, February 1, 2016
 

МҮСБХ
ЭХ СУРВАЛЖ: http://mnba.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна