Өтгөн хөмсөгтэй болмоор байна уу?

2016 оны 2 сарын 2

Вазелинь, коконат эсвэл оливийн цэвэр тосыг хөмсөгнийхөө шугамын дагуу өдөрт 1-2 удаа түрхэнэ. Үр дүнг үзэхийн тулд 1 сар тогтмол хэрэгжүүлээрэй.

- Тосоо түрхэхдээ хөмсөг, хөмсөгнийхөө угийг тойрог хөдөлгөөнөөр сайтар массажлана.

- Бид өдөр тутмын хүнснээсээ биед шаардлагатай тэжээлийг бүрэн авч чадах нь ховор байдаг шүү дээ. Тиймээс өөртөө зориулан витамин авч уугаарай. Мультвитамин, жирэмсний витаминууд байж болно. Гол нь C, A, B3 хамгийн гол нь Е витаминаар баялаг байх ёстой шүү.


Ингээд мэдээж хөмсөгөө өтгөн сайхан ургахыг хүлээх зуураа аль болох хөмсөг зулгаагчаасаа хол байхыг хичээгээрэй. Учир нь зулгаагдсан эсвэл ваксдсан хөмсөг бүрэн ургатал 6-8 долоо хоног болдог байна.

Эх сурвалж: www.emegteichuud.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна