HidrateSpark ухаалаг усны сав

2016 оны 2 сарын 2

Өдөр бүр тогтмол цагаар тогтмол хэмжээтэй цэвэр усыг уух нь хүний эрүүл мэндийг хамгаалах хамгийн шилдэг, шалгарсан арга хэмээн эмч нар зөвлөх болсон. Тиймээс дээрх зөвлөгөөг хэрэгжүүлж чаддаггүй, ус уухаа мартдаг хүмүүст зориулсан ухаалаг усны савыг бүтээжээ.

HidrateSpark нэртэй уг усны сав нь тусгай аппликейшныг гар утсандаа суулгаснаар таны ухаалаг туслагч болох ба ус уух уаг болоход дохио өгч сануулна.

Мөн тухайн өдөр хэдий хэмжээний ус уугаад байгааг нарийвчилсан графикаар харуулах гэнэ.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна