Ромын пап кинонд тоглоно

2016 оны 2 сарын 2

Католик шашны тэргүүн Ромын пап Франциск “Нарны нөгөө талд” нэртэй адал явдалт кинонд тоглоно гэж Variety мэдээлжээ.

Кино зураг авалт энэ оны эхний хагаст Италид эхлэх юм. Хэвлэлийн мэдээлснээр кинонд тоглох хүсэлтээ Ромын пап өөрөө гаргасан аж. Учир нь, энэ кино нь христийн шүтлэгтнүүдийн гол номлол болох Шинэ гэрээний тухай өгүүлэх юм. Тиймээс “Исус Христийн итгээлтийг би илүү тайлбарлаж чадна” хэмээн Ромын пап үзэж байгаа аж.

Найруулагч Грасиэл Родригесийн бодлоор киноны гол дүр нь хүүхдүүд байх бөгөөд тэд христийн шашны ариун тэнгэрүүдийг төлөөлөх аж.

Киноноос олсон орлогыг буяны үйлст зориулахаар төлөвлөж байна.

Ромын пап Франциск өмнө нь кинонд тоглож байгаагүй юм.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна