С.Билэгсайхан ирэх сонгуульд хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

С.Билэгсайхан ирэх сонгуульд хүч үзнэ

Цагтаа төр түшилцэж явсан Соёлсүрэнгийн Билэгсайхан ирэх сонгуульд нэр дэвшинэ гэдгээ сошиал ертөнцөөр зарлалаа. Тэрбээр ойрын хэдэн жилд улс төрийн албанаас хол хөндий байсан ч энэ жилээс дахин улс төрийн карьераа сэргээхээр шийджээ. Түүнтэй холбогдож энэхүү шийдвэрийнх нь тухай тодруулахад “Хаана нэр дэвшихээ хараахан шийдээгүй байна. Төрж өссөн нутаг Дорнод аймагтаа рейтинг өндөр байгаа нь судалгаанаас харагдсан. Өөр бас хэд хэдэн тойрогт нэр дэвшихэд буруудахгүйг судалгааны дүн харуулсан. Нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүрэг гэхчилэн. Чухам хаана нэр дэвшихээ хэлэхэд эрт байна. Ямартай ч намаас итгэл үзүүлээд байгаа” гэлээ. Тэрбээр 2008, 2012 оны сонгуулиудад нэр дэвшилгүй хэсэг хугацаанд “time out” авах зууртаа дэлхийн хэмжээний сонгуульт алба хашиж байгаа ажээ. Яг одоогоор тэрбээр Дэлхийн буриадуудын холбоо болон Дэлхийн компаниудын ерөнхийлөгч нарын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажилладаг  юм байна.

Ийнхүү АН-аас нэр дэвшигчдийн жагсаалтад С.Билэгсайхан орж ирлээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж