БОХХАА-н Байнгын хорооны хурадаан үргэлжилж байна

2016 оны 2 сарын 2

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооны хуралдаан 15.00 цагт эхэлсэн. Одоогоор Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Үүний дараа тус Байнгын хороогоор Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон Парис хотод 2015 оны арваннэгдүгээр сард болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн 21 дүгээр бага хуралдааны талаар Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд мэдээлэл хийх аж.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна