Малайзад монголчууд хар тамхины хэрэгт холбогдоогүй

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

Малайзад монголчууд хар тамхины хэрэгт холбогдоогүй

Малайз улсад Монгол улсын иргэд хар тамхины хэрэгт холбогдох нь нэмэгдсэн гэх мэдээлэл зарим сайтаар гарсан. Харин энэ мэдээлэл ташаа гэдгийг өнөөдөр Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Хамгийн сүүлд 2013 онд Монголын гурван иргэн Малайз улсад хар тамхины хэрэгт холбогдсон, харин түүнээс хойш хар тамхины хэрэгт нэмж холбогдсон асуудал гараагүй гэв.

Дээрх гурван иргэний хувьд  2013 оны нэгдүгээр сараас хойш хар тамхины хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан. Тэгвэл тэдний хоёр нь гэм буруугүй нь тогтоогдон эх орондоо буцаж ирсэн байна. Харин нэг иргэнийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж