Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2016 оны 2 сарын 2

XVII жарны “Муу нүүрт” хэмээх Гал бичин жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газар, Ахмадын хорооноос дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Бөхийн өргөөнд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд буюу Баянзүрх дүүргийн ахмадын  төлөөлөл болох 3000 орчим хүнд  Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б. Зангад, Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчинД.Энхзул, Н.Чулуунхүү, Ц.Нармандах, СТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, С.Бямбажав, Э.Чинбаярнарын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм.

Түүнчлэн уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр  үр хүүхэддээ болон  ард түмэндээ ажил үйлсээрээ үлгэр дууриалал болж, төрд олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий ахмадуудыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас болон Нийслэлийн Ахмадын хорооны хүндэт тэмдэгээр шагнаж урамшууллаа.

ЭХ СУРВАЛЖ: БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна