Пак Кын Хе сөрөг хүчний бэлгээс татгалзжээ

2016 оны 2 сарын 2

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе гол сөрөг хүчний намын даргаас илгээсэн төрсөн өдрийн бэлгийг авахаас татгалзжээ. Пак Кын Хе өнөөдөр /2016.02.02/ 64 нас хүрч байгаа аж. Өмнөд Солонгосын “Minjoo” намын дарга  ерөнхийлөгч Пак Кын Хед цахирмаа цэцэг илгээснийг авалгүй буцаасан гэнэ.

Пак Кын Хе 2012 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон билээ. Тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч агсан генерал Пак Чон Хи-ийн охин юм.  

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA HERALD

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна