Зика вирус биологийн зэвсгээр тархсан уу?

2016 оны 2 сарын 3

 

Зика вирус тархаж байгаа боломжийн шалтгааны нэгийг биологийн зэвсэг хэрэглэсэн байж болохыг Оросын засгийн газрын тэргүүний туслах Геннадий Онищенко мэдэгдсэн гэж РИА Новости агентлаг дамжуулжээ.

 

“Энэ шалтгааныг авч үзэж байгаа. Хэрэгтэй хүмүүс бүгд энэ талаар судалгаа хийж байна. Хамгийн эцсийн дүгнэлтийг хийсний дараа зохих арга хэмжээг авч эхэлнэ” хэмээн тэр хэлжээ.

 

Мөн тэрээр яаралтай дүгнэлт хийхийг яаралгүйгээр асуудалд нухацтай хандахыг уриалсан байна. Үүний өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Зика вирусийн тархалт хүмүүст аюул учруулж байна гэж үзэн онц байдлыг зарласан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна