Дэлхийн хамгийн аюултай сөнөөгч онгоц

2016 оны 2 сарын 3

© РИА Новости. Виталий Аньков

 

Сирид явуулж байгаа Оросын Агаар, сансрын хүчний ажиллагаа нь Оросын цэргийн техникийг туршихад онцгой туршилт болж байна хэмээн Германы Stern сэтгүүлд бичжээ.

 

Оросын Су-35С сөнөөгч онгоц нь дэлхийн хамгийн аюултай сөнөөгч онгоц гэж тооцогддог. Уг онгоцны технологи нь ЗХУ-ын цэргийн хүчирхэг үеэс уламжлалтай. Уг онгоцны өмнөх сөнөөгч нь 1982 онд үйлдвэрийн дамжлагад орсон Зөвлөлтийн Су-27  байсан юм. Су-35С сөнөөгч нь дөрөв дэх үеийн онгоцнуудын болон тав дахь үеийнх нь гол шинжийг агуулсан зэвсэг юм гэж уг хэвлэлд өгүүлжээ.

 

Нислэгийн чадварын үзүүлэлтээрээ  Су-35С нь бүх өрсөлдөгч, ялангуяа АНУ-ын F-22 Raptor сөнөөгчөөс хамаагүй давуу бөгөөд түүний радиолокацийн алсын   үйл ажиллагааны Н035 "Ирбис" станц нь энд чухал үүрэгтэй аж. Мөн сайжруулсан  хөдөлгүүр нь сөнөөгч онгоцыг 30 жил ашиглах боломжтой болгожээ.

 

Байлдааны  чадал, чанар мөн харьцангуй хямд үнэ нь  уг онгоцыг  дэлхийн зах зээл дээр эрэлттэй бараа болгоно гэж уг сэтгүүл бичив. Уг сөнөөгчийг Сирид илгээсэн нь Туркийг сандаргаж, болгоомжлуулах ёстой. Хэдийгээр Москва дөрвөн онгоц явуулсан ч  бүсэд байгаа Оросын хүчинд чухал зузаатгал болж байна.

 

Мөн Сирид оросуудын ашиглаж байгаа Агаарын хамгаалалтын С-400 систем, зенитийн пуужин-бууны "Панцирь-С1" цогцолбор зэрэг нь агаарын хамгаалалтыг  нэвтрэх аргагүй болгон цэргийн мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна