Си даргыг дэмжсэн рэп-видео хийжээ

2016 оны 2 сарын 3

Кадр: видео Xinhua

2015 оны хоёрдугаар сард Хятадын дарга Си Жиньпинийн дэвшүүлсэн Коммунист намын хөгжлийн стратегийг дэмжсэн зурмал рэп-видеог мэдээллийн агентлаг “Синьхуа” сүлжээнд байрлуулжээ хэмээн The South China Morning Post сонин бичив.

Гурван минутын роликт нүдний шилтэй эрэгтэй, охины хамт стратегийн дөрвөн зарчмыг дуулан бүжиглэнэ. “Намайг сонсоорой, дөрвөн чухал  зарчим байна. Цэцэглэж буй нийгэм байгуулах нь зорилт юм. Шинэчлэл нь хөдөлгөгч хүчин юм.  Хуулиа дээдлэх нь  баталгаа юм. Намаа бүрдүүлэх нь түлхүүр мөн” гэж тэд дуулж байна.

Видео нийтийн сүлжээгээр хурдтай тархаж байна. Синьхуа энэхүү дууг “тархи угаагч” гэж нэрлэжээ.

Өмнө нь гаргасан видео роликт дөрвөн хүн Хятадын 13-р таван жилийн учир утгыг англи хэлээр дуулан  тайлбарлаж байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна