Пхеньян хиймэл дагуул хөөргөнө

2016 оны 2 сарын 3

 

Хойд Солонгос сансрын хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна. Пхеньян ирэх хоёрдугаар сарын 8-25-ны хооронд хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөг танилцуулсан хэмээн Олон улсын далайн байгууллагаас мэдээлжээ. Гэвч Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөх нь баллистик пуужин хөөргөхийн эсрэг НҮБ-ын хоригийг зөрчинө хэмээн Вашингтон мэдэгдэв. Хойд Солонгосыг сансрын хиймэл дагуул хөөргөх нэрийн дор баллистик пуужингийн технологи туршиж байна хэмээн хардаж байгаа юм.

 

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын албаныхан Пхеньянийг пуужин хөөргөхөөр бэлтгэж байгааг мэдээлж байсан билээ. Хойд Солонгосын Сохэ пуужин хөөргөх талбайд идэвхтэй үйл ажиллагаа ажиглагдах болсон аж. Хойд Солонгосын пуужин хөөргөх ажиллагаа нь ирэх жил болох Хөдөлмөрийн намын долоо дахь их хуралтай холбоотой хэмээн үзэж байна. Хойд Солонгосын ардын их хурал өмнө нь 1980 онд болж байжээ.

 

Пхеньян өмнө нь 2012 оны арванхоёрдугаар сард “Unha-3” пуужингаар  хиймэл дагуул хөөргөсөн нь амжилттай болж сансрын тойрог замд орсныг мэдээлж байв. Түүнчлэн Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийсэн нь олон улсын анхаарлыг татсан билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна