Гуанжоу төмөр замын буудал олны хөлд дарагдав

2016 оны 2 сарын 3

 

Хятадын төв хэсгийн нутгаар өнгөрсөн долоо хоногт их цас орсны улмаас агаар болон авто замын тээвэр саатсан байна. Энэ нь төмөр замын зорчигч тээврийн ачааллыг огцом нэмэгдүүлжээ. Тухайлбал, даваа гаригийн орой Хятадын Гуанжоу хотын төмөр замын буудлын гадна 100 мянга орчим хүн цуглан урт дараалал үүсгэсэн аж. Олон мянган хүнийг эмх замбараатай дараалалд зогсоохын тулд 5200 цагдаа ажилласан аж. Хүмүүс онлайнаар галт тэрэгний тасалбарын мэдээллийг авалгүй шууд хүрч ирсэн нь урт дараалал үүсэх нөхцөл болжээ.

 

Хятадын цагаан сарын баяр дөхсөн энэ үед хот хоорондын зорчигчдын урсгал огцом нэмэгддэг юм. Гэвч цасны улмаас Хятадын хойд болон төв хэсгээс ирэх галт тэрэг саатаж, олон мянган зорчигч галт тэрэгний буудалд гацсан байна. Гуанжоу галт тэрэгний буудалд өчигдөр /II.2/ 50 мянга гаруй хүн үлдсэн байсныг Синьхуа агентлаг мэдээлжээ. Түүнчлэн Гуанжоу хотод автозамын түгжрэлийн улмаас 400 гаруй хүн нислэгээсээ хоцорчээ.

 

Хятадын төв хэсгийн нутгаар энэ өвөл ойрын жилүүдэд болоогүй хүйтэн болжээ.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна