Оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн УБ-т болно

2016 оны 2 сарын 3

Сэтгүүлч:
Улаанбаатар

Монголын улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд "Зууны шатар" клуб дээр болно. Тус тэмцээний нээлтийн ажиллагаа маргааш 09.00-09.30 цагийн хооронд болох юм. Тэмцээний нээлтийн ажиллагаанд МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МУГДасгалжуулагч Д.Жаргалсайхан, Монголын шатрын холбооны Дэд ерөнхийлөгч, Зууны шатар клубын захирал, МУГДасгалжуулагч, ОУМ П.Жигжидсүрэн нар оролцоно.

Тэмцээний хуваарийг танилцуулья:

02.04:  09.00 - 09.30 нээлтийн ажиллагаа

                10.00 - 12.00 эхний өргүүд

02.05: 10.00-12.00 ээлжит өргийн тоглолтууд

02.06: 17.00-19.00

02.07: 09.00-15.30 шигшээ тоглолт

              15.00-16.00 шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, тамирчдад Оюутны улсын аварга шалгаруулах 2016 ны тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлийг гардуулна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна