VIP 33 Уулзалт, сургалт, лекц

2016 оны 2 сарын 3

“VIP 33” уулзалт, сургалт, семинарын энэ долоо хоногийн эхний зочноор БОНХАЖЯ-ны Цэвэр технологийн хэлтсийн дарга доктор, проф Г.Нямдаваа оролцож “Цэвэр технологийн хэлтсийн үйл ажиллагаа”, Монгол орны байгаль орчны төлөв байдал” зэрэг сэдвээр лекц уншиж, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултанд хариулт өгч харилцан ярилцлага өрнүүллээ.

Тус хэлтсийн өнгөрсөн жилүүдэд хийж гүйцэтгэсэн томоохон ажлын нэг бол 2013 оны 303-р тогтоолоор байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлж байгаа компаниудыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 40 нэр төрлийн жагсаалтыг батлуулсан байна.

Мөн тус хэлтэс нь  БОНХАЖЯ, БСШУЯ, Шинжлэх ухаан технологийн сантай хамтран 2009 оноос эхлэн хэрэгжсэн шинжлэх ухаан технологи, инновацийн төслүүдийн судалгааг гаргаж, мониторинг хяналт, үнэлгээнд хамруулан 2016 онд төсөл хөтөлбөрийнхөө хүрээнд нийт 6 төслийг хийж гүйцэтгэхээр батлуулсан ажээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна