Зорчигч дэлбэрсэн онгоцноос бичлэг хийжээ

2016 оны 2 сарын 3

 

A321 онгоцны зорчигчдын нэг онгоц дэлбэрэлсний дараа видео бичлэг хийжээ. Онгоц хоёрдугаар сарын 2-нд Сомалийн нийслэл Могадишо хотоос хөөрөөд байхад нь дотор нь бөмбөг дэлбэрчээ. Дэлбэрэлтийн үеэр онгоц өндрөө авч чадаагүй байсан учир салонд нь цоорхой төдийлөн нөлөөлсөнгүй. Daalo компанийн онгоц эргээд газардаж чадсан байна. Онгоцонд 60 зорчигчоос гадна багийн гишүүд явжээ. Тэднээс хоёр зорчигч л хөнгөн гэмтэл авсан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна