Нялхасын бойтог шүтээн болов

2016 оны 2 сарын 3

Фото: Picasso Babe

Италийн Picasso Babe гэх хүүхдийн хувцасны брэнд нялх хүүхдийн бойтгийн шинэ цуглуулгыг танилцууллаа. Нялх хүүхдийн бойтгийн гаднах төрхийг Supreme x Air Jordan 5 Desert Camo гэсэн нэртэй кроссын шаахайнаас хуулсан байна хэмээн Highsnobiety мэдээлэв.

Бойтгийн үнэ 100 евро бөгөөд зургаан хосын цуглуулга нь 570 еврогоор зарагдана.

Фото: Picasso Babe

Италийн Picasso Babe  компани нь бага насны хүүхдийн брэндийн хувцас бүтээдэг. Бойтгийн цуглуулгын үндсэн хэсгийн дизайн нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр гарсан кроссын шаахайн зургийг давтаж байна.

Нисдэг Жордан буюу Air Jordan гутлыг Nike компани бүтээсэн бөгөөд хамгийн анх тэр шаахайг домогт сагсан бөмбөгчин Майкл Жордан өмсөн алдаршуулжээ. Air Jordan 1 загварыг анх 1985 онд Chicago Bulls багийн өнгөөр улаан хар хослолтойгоор гаргажээ. Үүнээс өмнө сагсан бөмбөгчид зөвхөн цагаан шаахай өмсдөг байлаа. Байгуулсан гэрээний дагуу Жордан тоглолт бүр дээр тэр шаахайг өмсөх үүрэгтэй байв. Гэтэл лиг шаахайг хэтэрхий хурц тод өнгөтэй гээд тоглолтод өмсөхийг хориглосон юм. Хориотой байсан ч тамирчин Air Jordan өмсөн тоглож, торгуулийг нь байнга төлж иржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна