Итали маягийн гэрлэлт

2016 оны 2 сарын 3

Дуучин Леди Гага жүжигчин Тейлор Кинни хоёр сүйт бүсгүйн нутаг Италид хуримын ёслол хийх газрыг хайж байна.

Леди Гага (Lady Gaga), Тейлор Кинни (Taylor Kinney) хоёр бараг жилийн өмнө сүй тавьсан юм. Жүжигчин гэрлэх саналаа 2015 оны хоёрдугаар сарын 14-нд бүсгүйдээ  тавьжээ. 

Тэднийг Малибу аралд хуримлана гэсэн цуу яриа гарч байлаа. Харин нэг эх сурвалж Page Six сэтгүүлд  тэднийг хуримын ёслолоо Италид хийнэ гэж мэдээлсэн байна.

“Леди Гага  өөрийн гарлаа хэзээ ч мартдаггүй. Тиймээс тэд Италийн хөдөөнөөс хуримлах газраа хайж байгаа. Тэд итали маягийн нижгэр хурим хийх хүсэлтэй” хэмээн эх сурвалж ярьжээ.

Леди Гагагийн жинхэнэ нэр нь Стефани Жерманотта (Stefani Germanotta) гэдэг бөгөөд итали бүсгүй юм. Франц-канад хамаатан садантай. Өдгөө 29 настай Леди Гага, 34 настай Тейлор Кинни нар 2011 онд You and I гэсэн клипийн зураг авалт дээр танилцжээ. Тэдний сүй тавьсан мэдээний дараа Америкийн WWD сэтгүүлийн хүсэлтээр гучаад дизайнер Гагагийн хуримын даашинзны зургийг гаргасан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна