Путинээс Украинд нөлөөгөө нэмэгдүүлэхийг хүсэв

2016 оны 2 сарын 3

 

Германы канцлер Ангела Меркель Украины зүүн хязгаарын зөрчлийг шийдвэрлэхэд салан тусгаарлагчдад үзүүлэх Оросын нөлөөг нэмэгдүүлэхийг ерөнхийлөгч Владимир Путинээс хүсчээ. Канцлер Ангела Меркель Украины ерөнхийлөгч Берлинд айлчилсны дараа өдөр нь буюу  мягмар гаригт /II.2/ ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар ярьсан аж. Герман, Франц улс нь Украины зүүн хязгаарын зөрчлийг зогсоох энхийн яриа хэлцлийг зуучилж байгаа юм.

 

Украины зүүн хязгаарт гал зогсоох хэлэлцээг сахиулж, олон улсын ажиглагчдыг галын бүсэд хориг саадгүй ажиллах зэрэг нөхцөл боломжоор хангах хэрэгтэй хэмээн Ангела Меркель хэлжээ.

 

Германы канцлер Ангела Меркель даваа гаригт Оросын эсрэг эдийн засгийн хоригийг цуцлах шалтгаан олж харахгүй байна хэмээн мэдэгдэж байв. Европын холбоо өнгөрсөн арванхоёрдугаар сард Оросын эсрэг эдийн засгийн хоригийг ирэх долдугаар сарыг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: АВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна