Yahoo 1700 ажилтнаа цомхотгоно

2016 оны 2 сарын 3

Хэдхэн жилийн өмнө технологийн салбарт толгой цохиж байсан Yahoo компани хүндхэн байдалд ороод байгаа билээ. Олон төслүүдээ хаан, хэрэглэгчдийнх нь тоо буурсаар байгаа тус компани энэ жил таван оффисоо хаан, 1700 орчим ажилтнаа цомхотгохоор болжээ.

Ингэснээр үйл ажиллагааны зардлаа багасган, гар утасны хэлтэстээ түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Хаахаар болсон таван оффис нь Милан, Дубай, Мексик хот, Буэнос-Айрес, Мадридад тус тус байрладаг байна.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна