Dolce & Gabbana валентины цуглуулга гаргажээ

2016 оны 2 сарын 3

Италичууд баяр наадамд дуртай. Жишээлбэл, Dolce & Gabbana ордон ганц ч баярыг орхигдуулдаггүй. Гэгээн Валентины өдрийн өмнө, Стефано ба Доменико San Valentino нэртэй капсулын гэх хязгаарлагдмал төрлийн валентинчуудад зориулсан цуглуулга гаргажээ.

Эмэгтэйчүүдийн шугамд нь богино жаккард материалын трапеци даашинзууд зүрхний дүрсэн наамал, цэцэгтэй байна. Мөн  зүрх, цэцэг бүхий  цүнх, түрүүвч, утасны гэр зэргээс гадна  сувд, талсттай сарнайн зүүлтүүд энэ цуглуулгад багтжээ.

Эдгээр  эд зүйлийг  Dolce & Gabbana дэлгүүрийн сайтаар захиалж болно. Үнэ нь 185-2965 евро хүртэл хэлбэлзэлтэй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна