Гэр хорооллын агаарын бохирдлыг эхний ээлжинд арилгах чиглэл өгөв

2016 оны 2 сарын 3

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл сонгогдоод удаагүй байгаа ч тус дэд хороо өчигдөр анхны хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар гэр хорооллын агаарын бохирдлыг эхний ээлжинд арилгах, өөрөөр хэлбэл иргэдийн амьдарч оршин сууж байгаа нутаг дэвсгэр, айл өрхийн орчинг аюулгүй болгох чиглэлд анхаарал хандуулсан юм. Мөн хуралдаанаар ойрын 5 жилд багтаж гэр хорооллын халаалтыг нүүрсгүй горимд бүрэн оруулах төлөвлөгөө гаргахыг Засгийн газарт чиглэл болголоо.

Ингэхдээ гарч ирж байгаа шинэ технологиуд, шинэ боломжуудыг сайн тусгах, гэр хорооллыг үргэлж суурин байх Улаанбаатар хотын нэг хэсэг гэж үзэж төлөвлөгөөнд тусгахыг сануулсан юм. Түүнчлэн нийт агаарын бохирдлууд, түүний дотор гэр хорооллын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хор учруулж байгааг онцлон үзэж, эхний ээлжинд гэр хорооллын агаарын бохирдлыг арилгах шийдвэртэй арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан 3 дугаар сард багтаан УИХ-д танилцуулах чиглэлийг өгөв

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна