“Yogurt fruit taste” цэлцгэнүүрээс мөөгөнцөр илэрчээ

2016 оны 2 сарын 3

Мэргэжлийн хяналтынхан улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Одоогоор хүнс худалдаалах, үйлдвэрлэх, импортлох үйл ажиллагаа эрхлэгч 300 аж ахуйн нэгж, байгууллага, 1244 иргэнийг шалган 1194 зөрчил илрүүлж, 67 хувийг газар дээр нь арилгуулан, албан шаардлага, дүгнэлт, акт өгчээ. 15 кг-аар савласан, шошгын зөрчилтэй бууз, 50 грамаар савласан “Марио” цөцгийтэй тараг, “Нийслэл” нэрийн хэвийн боов, “Амин дэмийн бэлдмэл”, Өвөрхангай аймгийн Маргад цехийн үйлдвэрлэсэн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн зэрэг 16 нэр төрлийн 219 ширхэг хунсний бүтээгдэхүүнийг буцаан татуулжээ. Мөн БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савласан цэлцгэнүүрээс мөөгөнцөр илэрсэн тул худалдахыг зогсоосон байна. 

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна