Л.Мөнхбаясгаланг уучлалт гуйхыг шаардлаа

2016 оны 2 сарын 3

“С1” телевизээр өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт цацагдсан "Цензургүй яриа" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Г.Уянга оролцсон. Энэ үеэр "Цензургүй яриа" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан "Иргэний зориг гэж, ямар ч иргэний зориггүй нам байдаг" хэмээн хэлсэн. Түүний үг тус намынханд хүндээр тусжээ. Тиймээс "ИЗНН-ын нэр хүндэд халдаж доромжилсон учир олон нийтийн хэрэгслээр уучлалт гуйна уу. Хэрэв уучлалт гуйхгүй бол зохих хууль хяналтын байгууллагад хандах болно" гэсэн утга бүхий захиаг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт ИЗНН-аас хаягласан байна.

Т.НОМИН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна