“Chanel Couture”-ийн хаврын нүд будалт

2016 оны 2 сарын 3

Chanel Couture хавар-зун 2016

Chanel  ордны кутюрын гэх загварын өндөр урлагийн цуглуулга нь Оддын дайн туульсаар эсвэл Эртний  Египетийн хатан хаадын аяс, стилийг шингээжээ. Магадгүй тэднийг зэрэгцүүлэн оруулсан ч байж болох юм. Үс засалт нь гүнж Лея шиг. Харин нүд будалт нь дээд доод зовхиндоо муруй зураас тавьсан нь Клеопартагийн зургийг санагдуулахаар.

Нүд будалтыг хийсэн нүүр хувиргагчид зөвхөн Шанелийн гоо сайхны бүтээгдэхүүнийг ашигласан байна. Арьсны  жишгийн өнгө гэрэлтүүлгийг Correcteur Perfection, Ёclat Lumёгre зэргийн засагч, Les Beiges пудр, энсгийг ашигласан байлаа. Зураасыг нь усанд тэсвэртэй Stylo Yeux Waterproof харандаагаар зураад Ombre Essentielle тенийг хэрэглэжээ.

Энэхүү тайзны нүд будалтыг хүсвэл байвал хэн ч  өөртөө хийж чадна. Үүний тулд хэрэгтэй гоо сайхны бүтээгдэхүүний  зургийг дор харуулж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна