Япон Пхеньяны пуужинг сөнөөнө

2016 оны 2 сарын 3

 

Хойд Солонгос хоёрдугаар сарын 8-25-ны хооронд сансрын хиймэл дагуул хөөргөхөө зарласан юм. Тэгвэл Японы батлан хамгаалахын сайд генерал Накатани баллистик пуужингаас хамгаалах ангид бэлэн байдал зарлаж, тэнгисийн эрэгт “Aegis” сөнөөгч, “Patriot” пуужингийн системийг байрлуулахыг тушаажээ.

 

Олон улс Хойд Солонгосыг хиймэл дагуул хөөргөх нэрээр баллистик пуужин харвах гэж байна хэмээн хардаж байна. Хэрэв Хойд Солонгос баллистик пуужин хөөргөвөл Япон замд нь сөнөөх аж. Түүнчлэн Өмнөд Солонгосын зүгээс Пхеньян алсын тусгалын пуужин хөөргөснийхөө хариуд “их үнэ” төлнө гэдгийг анхааруулсан байна.

 

Өмнө нь 2012 оны арванхоёрдугаар сард Хойд Солонгос алсын тусгалын пуужин хөөргөсөн нь Азийн хөрш орнуудыг нь цочролд оруулсан билээ. Хойд Солонгос  “Unha-3” пуужингаар  хиймэл дагуул хөөргөсөн нь амжилттай болж сансрын тойрогт орсныг мэдээлж байв.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна