“Туул голыг сэргээн засварлах төсөл”-ийн асуудлаар уулзлаа

2016 оны 2 сарын 3

 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч ноён Роберт Шоелхаммертай “Туул голыг сэргээн засварлах төсөл”-ийн судалгааны ажлын талаар болон техник эдийн засгийн туслалцаа үзүүлэх, хөнгөлөлттэй зээлийн төсөл боловсруулах асуудлаар уулзаж, харилцан санал солилцлоо.

 

Туул гол нь нийгэм эдийн засаг хийгээд экосистемийнхээ хувьд чухал ач холбогдолтой голын хувьд “Туул голыг сэргээн засварлах төсөл”-ийн судалгааны ажил 2014 онд эхэлсэн бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр Туул голын сав газрын захиргааны бүтэц, чадавхи дээшлэх, Туул голын газрын болон гадаргын усны түвшин, чанарт мониторонг хийх, хотын ногоон хөгжлийг бий болгох, Туул голын эргийг тохижуулах, хамгаалах зэрэг ажлууд хийгдэх юм. Мөн голыг бохирдуулагч хүчин зүйлс юу болох, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар үр дүн гарна хэмээн харж байгаа юм.

 

Сайд Н.Батцэрэг уулзалтын төгсгөлд хамтын ажиллагаа өргөн хэмжээнд явагдаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжсэний дараа үндэсний чадавхи дээшилсэн байх ёстойг онцлон дурдсан юм.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.VIP76.MN