Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

2016 оны 2 сарын 3

 

Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зохиход бэлэн боллоо. Манай энхийг сахиулагч залуусын жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өчигдөр болсон юм. Ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат, АНУ-ын Номхон далайн командлалын Ажиллагааны удирдлагын газрын орлогч, бригадын генерал Жонн М.Хиллеэр, БХЯ-ны Стратеги-бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.