Хятадад Далай ламын зургуудыг хураажээ

2016 оны 2 сарын 3

 

Хятадын баруун өмнөд хэсгийн Түвдүүд олноор оршин суудаг Сичуань мужид Далай ламын зургуудыг хураан авчээ. Сичуань мужийн соёлын хорооны ажилтнууд цагаан сарыг угтан цагдаа нарын хамтаар хууль бус ном хэвлэл, зураг зэргийг хураасан аж. Хятадын албаныхны мэдээлснээр иргэд Бээжингийн өмнөх болон одоогийн дарга нарын зургийг нийтэд дэлгэн үзүүлж болох гэнэ.

 

Хятадад Далай ламын зургийг тахин шүтэх нь АНУ-д Иракийн ерөнхийлөгч асан Саддам Хуссейний зурагт хүндэтгэл үзүүлэхтэй адил хэмээн Түвдийн судалгааны төвөөс мэдэгдсэн аж.  Иракийн ерөнхийлөгч асан Саддам Хуссейн хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгагдан 2006 онд цаазлуулсан билээ. Харин Бурхны шашны тэргүүн Далай лам 1989 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн нэгэн юм. Гэвч Бээжингийн удирдлагууд Далай ламыг хүчирхийллийг өдөөн турхирагч, аюултай салан тусгаарлагч хэмээн тодорхойлдог. Түвдийн лам хуврагууд Бээжинг эсэргүүцэн өөрийгөө шатаан зул болох нь элбэг бөгөөд үүнд Далай ламыг буруутгадаг аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна