АНУ-ын төлөөлөгчидтэй уулзав

2016 оны 2 сарын 3

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд Вашингтон хот дахь Хойд Америкийн Шашин болон энх тайвныг бүтээгчдийн сүлжээний захирал, доктор Мохамед Элсаносиг хүлээн авч уулзаж, Монгол дахь шашин шүтлэгийн байдал, шашин шүтэх эрх чөлөөний асуудлаар харилцан санал солилцож ярилцлаа.

Уулзалтад Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтнууд оролцов.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна