Орос улсын дипломат ажилтны өдөр

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

Орос улсын дипломат ажилтны өдөр

ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул А.Ц.Доржиев, Орос Улсын дипломат ажилтны өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор сэтгүүлчдийг урьж уулзан Дарханчуудад ирж байгаа гал  бичэн жилийн сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “-Бидний хувьд Дипломат ажилтны өдөр нь зөвхөн баяр төдийгүй өнгөрсөн оны ажлаа дүгнэж, дараагийн жилд хийх ажлаа төлөвлөх үе байдаг. Энэ жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байна. ЗХУ болон Монгол улсын хооронд 1921 оны 11 сарын 5-ны өдөр байгуулсан найрсаг харилцааны гэрээнд гарын үсэг зурсан нь хоёр орны улс төрийн онцгой ач холбогдолтой үйл явдал болсон. Энэхүү түүхэн ойд зориулсан хоёр улсын хамтын үйл ажиллагааны төлөвлөгөөг хийж дуусгаад байна” гэлээ. Ерөнхий консул өнгөрсөн жил бүс нутаг, хил орчмын хөгжилтэй холбоотой үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд бодитойгоор түгээн дэлгэрүүлэх үйлсэд амжилттай хамтран ажилласан Дарханы сэтгүүлчдэд талархал илэрхийлэв. Агуу их эх орны 1941-1945 оны дайнд ялсны 70 жилийн ойн баярыг тохиолдуулан “Art Ger Entertainment”-ийн бүтээсэн “Никто не забыт, ничто не забыто” баримтат киноны найруулагч Р.Жавхлантөгсийг онцлон “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасныг  Ерөнхий консул А.Ц.Доржиев гардуулж баяр хүргэлээ. Одоогоос 95 жилийн тэртээ Зөвлөлт Орос Улсын Засгийн газар, Монгол Улсын Ардын Засгийн газрыг дэлхийн бүх орнуудаас анх түрүүн хууль ёсоор хүлээн зөвшөөрч, өөрийн бүрэн эрхт консулын төлөөлөгчдийг Монголын нийслэл, Ховд, Улиастай, Алтанбулаг хотуудад илгээжээ. Түүхэн гэрээгээр баталгаажсан Орос, Монголын харилцаа хэд  хэдэн  үе шатыг  дамжин хөгжсөөр орчин үед 1993 оны 1 сарын 20-ны өдрийн найрамдалт хамтын ажиллагааны гэрээнд суурилан батажсан гэдгийг Ерөнхий консул А.Ц.Доржиев цохон тэмэдэглэлээ.

Ө.Рагчаасүрэн (Дархан-Уул)

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж