Гал түймэрт угаартсан байсан хүмүүсийг эсэн мэнд аварчээ

2016 оны 2 сарын 3

Сэтгүүлч:
Улаанбаатар

Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 4 дүгээр гудамжинд “Хархираа”  хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг шөнийн 03:32 цагт ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 18, 26, 29 дүгээр ангийн тасгуудыг очиход 15х12 хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг шуурхай ажиллан унтраасан байна.

Уг гал түймрийн утаанд 14 настай, эрэгтэй 2 дугаар давхрын баруун хойд талын жижиг өрөөнд угаартаж ухаангүй байдалтай байсныг Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч, ахмад М.Ганзориг, Аврагч, гал сөнөөгч, ахлагч Б.Содномцэрэн, ахлагч Д.Хасбазар нар эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулан ХХУХбаг ашиглан аварч гарган НТТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгч амь насыг нь авран хамгаалсан байна.

Мөн гал түймэрт 35-40 орчим насны эрэгтэй, эмэгтэй, 6 настай эмэгтэй, 15 настай эмэгтэй, 13 настай эрэгтэй нар угаартсан байсныг аварч гарган НТТТ-ийн 103-ын эмч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эсэнд мэнд хүлээлгэн өгч ажиллалаа.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна