Сонирхолтой эрлийз амьтад

2016 оны 2 сарын 4

18. Ligers

 

 

Эр арсланг эм бартай эвцэлдүүлснээр Ligers үүсчээ. Тэдний тухай эртний домогт өгүүлсэн байдаг ч орчин цагт зохиомлоор эрлийзжүүлсэн цөөн тооны амьтан тусгай хамгаалалтад байгаа. Эрлийзүүд эх, эцгийн төрөл зүйлээ бодвол илүү том биетэй байдаг. Геркулес нэртэй бие гүйцсэн энэ эрлийз 418 кг жин татжээ.

 

17. Tigon

 

 

Эр барыг эрслэнтэй эвцэлдүүлснээр tigon үүсчээ. Эдгээр эрлийзүүд Ligers /эр арслан+эм бар/ бодвол бие багатай. Энэ хоёр эрлийз үр удмаа үлдээх боломжтой бөгөөд дундаас нь “titigons”, “liligers” бий болно.

 

16. Zebroid

 

 

Алаг тахийг морьтой эвцэлдүүлснээр Zebroid эрлийзийг бий болгожээ. Zebroid гарган авах оролдлогын талаар Дарвины тэмдэглэлд дурдсан байдаг. Эдгээр нь мориноос илүү эмгэг, зэрлэг зан авиртай аж.

 

15. Coywolf

 

 

Койот буюу Хойд Америкийн талын цөөвөр нь улаан болон зүүн чонын төрөл зүйлтэй генетикийн хувьд нэлээд төстэй. Эдгээр төрөл зүйл 150-300 мянган жилийн өмнө салсан байдаг. Coywolf эрлийз нь койотоос том боловч чоноос илүү том биетэй. Хоёр төрөл зүйлийн зан авирыг агуулсан байдаг.

 

14. Grolar баавгай

 

 

Туйлын цагаан баавгайг хүрэн баавгайтай эвцэлдүүлснээр Grolar Bear төржээ. Байгальд ингэж эрлийзжих магадлал тун бага. Гэхдээ 2006 онд Аляскийн нэг анчин Grolar Bear баавгайг агнасан байжээ. Эдгээр нь хүрэн баавгайнаас илүү цагаан баавгайтай төстэй харагддаг.

 

13. Savannah муур

 

 

Гэрийн муур болон Африкийн Serval гэх зэрлэг муурын дундаас Savannah төржээ. Биеийн хэмжээгээр нохойтой ижил бөгөөд уснаас айдаггүй. Эдгээр эрлийз муур маш үнэтэй зарагддаг.

 

12. Wholphin

 

 

Эр хуурамч алуурчин халим лонхон хошуут дельфин хоёрын дундаас Wholphin үүсчээ. Хуурамч алуурчин халим нь дельфиний төрөл зүйлд багтдаг. Байгальд ийм эрлийз тун ховор байдаг аж.

 

11. Beefalo

 

 

Бизон болон үхрийн эрлийз нь Beefalo болж байна. Энэ эрлийз үхэр 1800-аад оны үеэс бий болсон бөгөөд өмнө нь cattalo хэмээн нэрлэдэг байжээ. Энэ эрлийз нь бизоны тоо толгойд заналхийлэх болсон. Үхрийн ген холилдоогүй бизоны тоо маш цөөн үлдсэн байна.

 

10. Hinny

 

 

Hinny бол үндсэндээ луус юм. Луус нь эр илжиг, гүүний дундаас төрсөн эрлийз билээ. Харин Hinny бол азарга эм илжигний эрлийз юм. Энэ нь морин толгойтой лууснаас бага зэрэг жижиг биетэй байдаг аж.

 

9. Narluga

 

 

Халимны хоёр өөр төрөл зүйл болох Narwhals болон Belugas эвцэлдсэнээр Narlugaи эрлийз үүсчээ. Халимын төрөл зүйлүүд эрлийзжих нь гайхмаар зүйл биш боловч Narlugaи эрлийз тун ховор тохиолддог байна. Гэвч сүүлийн үед Хойд Атлантын далайд үзэгдэх болсон бөгөөд эрдэмтэд үүнийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлажээ.

 

8. Cama

 

 

Cama эрлийз 1998 онд бий болжээ. Дубайн тэмээ үржүүлгийн төвийн зарим солиотой эрдэмтэд нэг бөхт буурыг эм лам гөрөөстэй хээлтүүлснээр Cama эрлийз үүсчээ. Эрдэмтдийн зорилго нь илүү их ноос авах байжээ. Одоогоор Cama эрлийз ердөө тавхан тоо толгой бий.

 

7. Dzo

 

 

dzo (эр), dzomo (эм) эдгээр эрлийз нь үхэр болон сарлагийн дундаас бий болжээ. Ихэвчлэн Монгол, Түвдэд тааралдана. Мах, сүүний гарц сайтай. Энэ эрлийз нь үхэр, сарлагаас илүү хүчтэй, том биетэй байдаг.

 

6. Leopon

 

 

Эр цоохор ирвэсийг эрслэнтэй нийлүүлснээр Leopon эрлийз үүсчээ. Зэрлэг байгальд ийм эрлийз байх боломжгүй. Эдгээр нь арлангийн толгой, ирвэсний биетэй байдаг.

 

5. Geep

 

 

Хонь, ямаа хоёр төстэй харагддаг боловч таны бодсоноос нэлээд өөр. Хонь, ямааны эрлийз ерөнхийдөө амьгүй төрдөг. Гэхдээ ганц нэг Geep эрлийзийг эрдэмтэд амжилттай гаргаж авчээ.

 

4. Jaglion

 

 

Эр ягуарыг эрслэнтэй эвцэлдүүлснээр Jaglion гэх энэ амьтан бий болжээ. Онториогийн дархан цаазат газрын Диабло нэртэй ягуар Лола нэрт эрслэнтэй ойртож дотносноор Жахраза, Цунами нэрт хоёр эрлийзийг төрүүлжээ.

 

3. Mulard

 

 

Зэрлэг нугас болон Мускови нугасны дундаас Mulard гэх энэ эрлийз шувуу үүсчээ. Мускови нугас нь Өмнөд болон Төв Америкт байдаг. Mulard эрлийүз нугас үржих боломжгүй байдаг аж.

 

2. Żubroń

 

 

Европын бизоныг үхэртэй эрлийзжүүлсэн нь Żubroń аж. Энэ эрлийз нь олон талаар жирийн үхрээс давуу бөгөөд өвчин эсэргүүцэх чадвар өндөр байдаг байна. Эдгээрийг Польшийн Bialowieski үндэсний паркад үржүүлдэг аж.

 

1.Blacktip эрлийз махчин загас

 

 

Саяхныг хүртэл махчин загасны эрлийз байж болох талаар төсөөлж ч байгаагүй аж. Австралийн Blacktip махчин загас бусад төрлийн махчин загастайгаа эрлийзжих болсон аж. Махчин загас эрлийзжих болсны шалтгааныг эрдэмтэд олон янзаар тайлбарлажээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: SHOW ME THE SCIENCE

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна