З.Занабазар гурав дахь удаагаа улсын аваргад түрүүлэв

2016 оны 2 сарын 4

З.Занабазар 3 дахь удаа, Ц.Намуунцэцэг хошой залуучуудын улсын аварга боллоо

2016 оны чөлөөт бөхийн залуучуудын УАШТ-ний хоёр дахь өдөр эрэгтэй 55, 74, 96 кг, эмэгтэй 48, 59, 72 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.

Энэ удаагийн залуучуудын УАШТ сар шинийн баярын өмнөхөн болж байгааг тохиолдуулан МЧБХ-ноос ахмад бөхчүүд дасгалжуулагч, шүүгч нарт хүндэтгэл үзүүллээ. Үүнд МЧБХ-ны дэргэдэх Ахмадын зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ж.Мөнх-Очир, нарийн бичгийн дарга, улсын шүүгч Д.Алтанцэцэг, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат тамирчин, Улсын харцага Д.Сэрээтэр, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдов, Гавьяат тамирчин М.Хойлогдорж, Гавьяат тамирчин, Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Улсын заан З.Дүвчин, ахмад бөх Улсын арслан Ж.Хайдав, Улсын заан Д.Долгорсүрэн, Д.Мягмар, олон улсын хэмжээний мастер Д.Ганбат, Ж.Дамдинсүрэн, Ц.Лхайжав, Ж.Мягмаржав, Ш.Рагчаа, Б.Санжаа, Улсын заан Ц.Санжаа, Гавьяат дасгалжуулагч Х.Намшир, ахмад дасгалжуулагч Т.Батчулуун, ахмад шүүгч “Туушин” компанийн дэд захирал, ДБНХ-ны Хүндэт шүүгч, Гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, ДБНХ-ны Хүндэт шүүгч Ц.Чойнхор, Ж.Батболд, Б.Дашням, М.Лувсан-Иш, Р.Нэргүй нарт хүндэтгэл үзүүллээ.

Энэ өдрийн барилдааныг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин үзэж сонирхлоо.

Цэл залуу бөхчүүд уран сайхан барилдаан харуулж энэ өдөр онооны илт давуу ялалт, цэвэр ялалт харьцангуй цөөхөн гарлаа. Эрэгтэй 55 кг-ын жинд З.Занабазар, Ц.Цогбадрах нар өсч яваа ур чадвараа гарган хөнгөн жингийн шилдэг залуу халаа болж байгаагаа нотолж шувтаргын барилдаанд ширүүн өрсөлдөж барилдааны төгсгөл Ц.Цогбадрах цуцаж З.Занабазар нь ард нь гарч дэвжээнд шахах эргүүлэх мэх хийж 12:4 онооны харьцаагаар ялсан. Эмэгтэй 67 кг-ын жинд Э.Даваанасан, Б.Цэцэгбаяр нарын шувтаргын барилдаан сонирхолтой өрнөж Э.Даваанасан нь тэвчээр зааж хожсон.

З.Занабазар 3 дахь удаа, Ц.Намуунцэцэг хошой, Э.Даваанасан, Б.Нямсамбуу, П.Отгонбаяр, З.Сумьяабазар нар анх удаа улсын аварга болсны дотор ах дүү З.Занабазар, З.Сумьяабазар нар хоёулаа залуучуудын улсын аварга болж УАШТ-нийг чимлээ. Эхний өдөр Г.Отгонжаргал, хоёр дахь өдөр Ц.Намуунцэцэг нар энэ оны насанд хүрэгчдын УАШТ-ний алтан медалиа залуучуудын алтан медалиар баяжууллаа.

Эхний хоёр өдрийн байдлаар ҮБТДС 3, “Алдар” спорт хороо”, “Хасу-Мегастарс” клуб тус бүр хоёр, “Женко”, “Харгант цамхаг” клуб, нийслэл Налайх, Чингэлтэй дүүргийн бөхчүүд тус бүр 1 алтан медаль хүртээд байна.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 60, 84, эмэгтэй 51, 63, 72 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Эрэгтэй:

55 кг

1. Занданбудын Занабазар /ҮБТДС, азийн өсвөрийн аварга, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний болон өсвөрийн ДАШТ-ний хүрэл медальт/
2. Цэвээнсүрэнгийн Цогбадрах /”Хасу-Мегастарс” клуб, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Цагаанцоожийн Отгондалай /Сэлэнгэ аймаг/
3. Болдын Түмэнцогт /”Хасу-Мегастарс” клуб/

74 кг:

1. Занданбудын Сумьяабазар /ҮБТДС, өсвөрийн ДАШТ-ний болон азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
2. Батсуурийн Отгонбаяр /ҮБТДС/
3. Баасандоржийн Цэрэндаш /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
3. Бат-Эрдэнийн Бямбадорж /”Алдар” спорт хороо/

96 кг:

1. Баттулгын Нямсамбуу /”Харгант-Цамхаг” клуб/
2. Болдын Түвшинтулга /”Харгант-Цамхаг” клуб/
3. Батсуурийн Одсүрэн /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/
3. Лхагвасүрэнгийн Одбаяр /Өвөрханагай аймаг/

Эмэгтэй

48 кг:

1. Цогт-очирын Намуунцэцэг /“Хасу-Мегастарс” клуб, өсвөрийн ДАШТ-ний мөнгө, ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
2. Очирын Мөнхцэцэг /”Шонхор” клуб/
3. Буяндалайн Чимгээ /”Женко” клуб, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Бямбасүрэнгийн Мөнхнар /”Алдар” спорт хороо, өсвөрийн ДАШТ-ний хүрэл медальт/

59 кг:

1. Пүрэвийн Отгонбаяр /”Женко” клуб/
2. Баярбаатарын Сарнай /Налайх дүүрэг/
3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ /”Алдар” спорт хороо/
3. Болормаагийн Должин /”Аварга” биеийн тамирын дээд сургууль/

67 кг:

1. Энх-Амарын Даваанасан /”Алдар” спорт хороо, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/
2. Бямбадоржийн Цэцэгбаяр /МУБИС, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/
3. Дармаабазарын Нарантунгалг /”Ганьт” клуб, БТСДуС/
3. Бат-Хоролын Үүрийнтуяа /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/

МЧБХ. Д.Өлгийсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна