Залуус ТҮК-ийн ажилчдыг баярлуулна

2016 оны 2 сарын 4

Нийслэл хотын залуус нэгэн сайн үйлсийн аянд нэгджээ. Залуус маргааш өглөө ТҮК-ийн 740 зам талбайн үйлчлэгч нарыг өөрсдийн бэлтгэсэн хоол, зууш, халуун аарц, чацарганаар дайлах ажээ. “Сэтгэлийн дулаан бэлэглэе” нэртэй энэхүү сайн үйлсийн аян долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Залуучуудын санаачлагыг дэмжиж Мах импекс компани, Багро, Well хүнсний үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ дээжийг бэлэглэсэн бол Сорт ресторан халуун хоол, хүнс бэлтгэх боломжоор хангаж байгаа бол зарим хувь хүмүүсийн зүгээс мөнгөн тусламж, хандив өргөж эхэлжээ.

Сайн үйлсийн аянд нэгдэх хүсэлтэй хүмүүс, адууны мах ,ногоо, өөрсдийн байгууллагын нэрэмжит гарын бэлэг зэрэг зүйлс хандивлах хүсэлтэй газрууд Соёлын төв өргөөний хойд талын Сорт рестораны ажилтнуудад хандаж болох юм байна.

Д.ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна