Mitsubishi тусгай хувилбаруудаа Женевт танилцуулна

2016 оны 2 сарын 4

Mitsubishi Motors компани Женев хотын автосалон дээр L200 пикапын тусгай загвар, шинэчилсэн ASX кроссовераа танилцуулах юм. Одоо гарч байгаа рекламаас харвал шинэ машинууд нь өмнө Токиогийн нэгдүгээр сарын үзэсгэлэн дээр харуулсан Outlander ба Delica загваруудад ашигласан шийдэлтэй ажээ.

Автомобилиуд нь тусгай аксессуарууд тухайлбал, бүхээгийн дээвэр дээр ачааны хайрцгуудтай, өгийн эрс тэс шийдэлтэй байх аж. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл одоохондоо тараагдаагүй байна.

Энэ хоёр загвараас гадна чиг хандлагыг харуулсан концепт-кар eX машиныг, Mitsubishi Женевт авчирна. Тэр анхдагч загварыг өнгөрсөн оны аравдугаар сард Токиогийн автошоуны үеэр үзүүлсэн байна. Лос-Анжелесийн авто салон дээр гурван сарын турш танилцуулсан ASX загварын үйлдвэрийн дамжлагын сайжруулсан хувилбар, Mirage гэх хэтчбек загвар ч Женевын үзэсгэлэнд тавигдах бололтой.

Mitsubishi ирэх жилд купе-кроссовер машиныг гаргах ёстой бөгөөд тэр нь ASX ба Outlander загваруудад онцгой орон зай эзлэх юм. Шинэ машин хибрид хөдөлгүүрээр тоноглогдсон байх ажээ. Женев хотын олон улсын авто үзэсгэлэн ирэх гуравдугаар сарын 3-нд нээлтээ хийж, 10 хоног үргэлжилнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна