Зика вирусийн эсрэг вакцин бүтээжээ

2016 оны 2 сарын 4

 

Энэтхэгийн Bharat Biotech International Limited компани Зика вирусийн эсрэг хоёр төрлийн вакцин бүтээснийг зарласан тухай The Times of India сонин мэдээлэв. Компанийн төлөөлөгчийн хэлснээр, патентлагдсан вакциныг амьтад дээр туршиж байгаа ба тэр нь Зика вирустай тэмцэхэд дэвшил гаргах магадлалтай гэнэ. Эм үйлдвэрлэгч компани нь Зикагийн эсрэг эм бүтээхэд засгийн газраас тусламж хүсссэн байна. Мөн дөрвөн сарын дотор нэг сая хүртэл вакцинийг бэлтгэнэ гэдгээ илэрхийлж байгаа юм.

 

Өмнө гарсан мэдээллээр, Зика вирус нь генетикуудын алдаанаас үүсэлтэй болж таарчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хоёрдугаар сарын 1-нээс Зика вирусийн аюул дэлхийн цар хүрээтэй боллоо гээд онц байдал зарласан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна