Чуулганы хуралдаан эхлээгүй байна

2016 оны 2 сарын 4

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт товлогдсон ч одоо хэр нь эхлээгүй байна. Танхимд УИХ-дахь нам, эвслийн бүлгээс бүгдээс нь гишүүд ирсэн байгаа ч ирц хараахан 50 хувьд хүрэхгүй байгаа бололтой.

Чуулганы хуралдаанд 39 гишүүн ирж, ирцээ бүртгүүлж байж ирц 50 хувьд хүрэх ёстой юм.

Хуралдаан эхэлбэл Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна