Facebook 12 нас хүрлээ

2016 оны 2 сарын 4

Өнөөдөр Facebook 12 нас хүрч байна. Анх 2004 оны энэ өдөр найзуудын хүрээлэлд нээгдэж байсан энэ сайтад өдгөө дэлхийн 1,6 тэрбум хүн нэгджээ. Хэрэглэгчдийн тоо сар өдрөөр өсч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Зөвхөн Монгол Улсад л гэхэд 1,3 сая хүн энэ сүлжээнд нэгджээ.

Дундаж хэрэглэгч нь өдөрт 1,72 цагийг буюу 103 минутыг Facebook-т өнгөрөөдөг. Facebook хэрэглэгчид нэг минут тутамд 4,1 сая удаа пост оруулж, Like, Share, Comment хийдэг байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид нь өдөр бүр зарцуулж буй 103 минутаа маш идэвхтэй өнгөрөөдөг гэнэ. АНУ, Энэтхэг, Герман улсууд Facebook-ийн хамгийн их хэрэглэгчтэй орноор тодорчээ.

Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг улаан, ногоон өнгө ялгадаггүй харааны эмгэгтэй нэгэн. Харин цэнхэр өнгийг хамгийн сайн ялгадаг учир Facebook-ийг цэнхэр өнгөтэйгээр бүтээсэн гэсэн сонирхолтой мэдээлэл ч байдаг байна.

М.СУРА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна