Номхон далай дамнасан худалдааны гэрээг үзэглэв

2016 оны 2 сарын 4

 

АНУ болон өөр 11 орны худалдааны сайд нар Номхон далай дамнасан худалдааны гэрээг өчигдөр /II.3/ үзэглэлээ.

 

Транс-Номхон далайн орнуудын түншлэлийн (TPP) гэрээг АНУ, Япон, Канад, Мексик, Австрали, Шинэ-Зеланд, Малайз, Бруней, Перу, Сингапур, Вьетнам, Чили улсууд хамтран байгуулжээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслол Шинэ-Зеландын Оклендэд болсон аж.

 

Түншлэлийн зорилго нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжиж, ажлын байр бий болгох болон худалдааны таатай нөхцөл байдал үүсгэх аж. Транс-Номхон далайн орнуудын түншлэлийн (TPP) яриа хэлцлийг бараг 10 жилийн өмнөөс эхлүүлсэн байв.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: HUFFINGTON POST

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна