Л.Гүндалай хэвлэлийн хурлаа мартав

2016 оны 2 сарын 4

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11.30 цагт "Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалай “Монголоороо байгаасай” дууныхаа талаар болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийхээр зарласан юм. Түүний хэвлэлийн хурлыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийнхэн 11.50 цаг хүртэл “Үндэсний мэдээллийн төв”-д хүлээлээ. Гэвч тэрбээр хурал зохион байгуулагчийг залгахад “Би унтаж байна” гэсэн хариу өгчээ.

Тунчиг товчхон энэ хариулт хэвлэлийнхэн болоод хурал зохион байгуулагчдыг нэлээд бухимдуулсан гэнэ шүү.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна