Далайн усаар радио долгион дамжуулагч антенн бүтээжээ

2016 оны 2 сарын 4

Японы “Mitsubishi Electric Corporation” компани дэлхийд анх удаа далайн усаар радио долгион дамжуулагч антенн бүтээснээ цахим хуудсандаа мэдээлжээ.

Далайн ус бол цэнгэг устай харьцуулахад 100 гаруй дахин үр ашигтай цахилгаан дамжуулагч юм. Онолын хувьд энэ нь далайн усаар радио долгионыг хүлээн авах болон дамжуулахад жирийн антенн бүтээхэд хангалттай аж. Гэхдээ далайн ус нь цахилгаан дамжуулах талаараа металлтай харьцуулахад ойролцоогоор нэг сая дахин дутуу байна.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна