Шүүхийн ерөнхий зөвлөл тайлангаа тавина

2016 оны 2 сарын 4

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд маргааш 09.00-11.00 цагт бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчдэд ажлын тайлангаа тавьж, хэлэлцүүлэх арга хэмжээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болох юм байна. Энэхүү хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж удирдан явуулж, нийт шүүхүүдтэй онлайнаар мөн холбогдох аж. Монголын нийт шүүхийн 100 гаруй Ерөнхий шүүгч нэг дор цуглаж, шүүхийн шинэтгэл орон даяар хэрхэн өрнөж буй бодит байдал, цаашид анхаарах асуудлуудыг дүгнэн хэлэлцэх нь ээ.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна