Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг батлав

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалган баталлаа.

Мөн Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхи дэмжсэнээр баталлаа.

Харин Боловсролын тухай Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдээр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Энэхүү төсөл дээр ярих асуудал их байгаа учраас бүлгийн төвшинд хэлэлцэх шаардлага байна гэдгийг тус бүлгийн дарга хэлж, УИХ-ын дарга хүсэлтийг нь хүлээн авлаа. 

Чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.

Онцлоход, УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл,  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг тус бүр баталсан юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж