Ж.Батзандан гишүүний ахалсан хуулийн төсөл батлагдлаа

2016 оны 2 сарын 4

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болонЗахиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч  Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм.

 

 Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд харшлахгүй бол шүүх захиргааны хэргийг шийдвэрлэхдээ олон улсын гэрээ, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг хэрэглэж болохоор, түүнчлэн хяналтын шатны шүүх хэргийн хоёр болон түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэхээр заасныг тус тус хасах, хариуцагч зөвхөн захиргааны гэрээтэй холбоотой үндсэн нэхэмжлэлтэй хамтатган хянан шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжпэл гаргах эрхтэй байх, захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжпэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой болгох зэрэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусгажээ.