Ээлжит бус чуулганыг 15-нд зарлана

2016 оны 2 сарын 4

УИХ-ын намрын чуулганыг маргааш өндөрлүүлэх бол сар шинийн дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлахаар болоод байна. Энэ тухай УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааны үеэр гишүүдэд дуулгалаа. Ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 15-нд зарлах аж. Энэ нь УИХ дахь нам эвслийн бүлгүүдийн хувьд ирэх долоо хоногийг өнгөрөөгөөд даваа гаригаас нь ажилдаа буцаж орно гэж ойлгож болох юм.

Намрын чуулганыг өндөрлүүлэхээс урьтаж УИХ-аар нийт 33 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Үүнээс өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий зургаан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Үдээс хойшхи хуралдаанд гишүүд идэвхитэй оролцвол төлөвлөсөн асуудлаа эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх бүрэн боломжтой.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна