АСЕМ-д зориулж 20 тэрбумыг тусгажээ

2016 оны 2 сарын 4

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Энэ асуудал нь АСЕМ-д ашиглах авто машин болон техник хэрэгслийг татвараас чөлөөлөхтэй холбоотойгоор УИХ-д орж ирсэн нь энэ юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Г.Уянга АСЕМ-ыг зохион байгуулахад хэдий хэмжээний хөрөнгийг төсвөөс гаргаж байна вэ гэдэгт хариулт хүслээ. Гадаад хэргийн сайдын тайлбараар бол АСЕМ-ын бэлтгэлд зориулж 20-иод тэрбум төгрөг тусгасан байна.  Энэ хэмжээнд хурлаа зохион байгуулна. Гаднаас үзүүлж байгаа техник тусламж бий, түүний нэг нь Хятадаас 14-15 сая ам.долларын материаллаг тусламж үзүүлж буй бол Европын холбооноос мөн дэмжлэг үзүүлж байгаа аж.

Үүний өмнө чуулганы хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна